Монголын загварын ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий “Гоёл” наадмын тэргүүн дээд шагнал "Топ модель"-ийн өргөмжлөлийг өнгөрсөн жил хүртэн 14 дэх топ болж, олны анхаарлын төвд орсон бүсгүй бол С.Ариунбилэг.
Түүний хувьд тогтвортой хувийн амьдралынхаа талаар бахархан ярьж, нөхрийгөө "Миний анхны бөгөөд эцсийн хайр" хэмээн тодотгож ярилцлага өгч байсан удаатай.
Гэвч мисс бүсгүйн хэлсэн үгс нь мартагдаагүй байхад л шинэхэн амрагтай болж, түүнийгээ ч олноос нуухгүй нялуурсаар явна. Дунд сургуулиасаа үерхсэн гэх экс нөхрөөсөө топ модель болсныхоо дараахан салж, шинэхэн хайртайгаа учирсан түүнийг охиноо өөрөө өсгөж байгаа гэх юм билээ.
Юутай ч цаг цагаараа байдаггүй гэдэг шиг С.Ариунбилэг шинэхэн хайртынхаа зургийг "Миний хайр" хэмээн тодотгон, "Хайртай хүнтэйгээ байх л хамгийн жаргалтай" хэмээн фейсбүүк хуудсандаа бичжээ.