АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал /ҮЗХ/ өнөөдөр 15.00 цагт товлогдоод байсан ч 18.00 цагт хуралдахаар болж хойшлоод байгаа.
Энэ цаг үед Нийслэлийн АН, АН доторх МоАХ фракциуд тус тусдаа хуралдаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудал болон хоёр хоногийн өмнө АН-ын Хяналтын хорооноос гаргасан нэр бүхий найман гишүүнийг Ардчилсан намаас хасах тогтоолын хүрээнд тус намынхан ийн тус тусдаа хуралдаж байгаа бололтой.
АН-ын фракциудын аль аль хурал нь хаалттай болж байна.
С.ОТГОН