Электрон тамхийг тамхинаас гарахад хэрэгтэй чухал эд хэмээн зарим нь хэлж байхад зарим нь бусад тамхи шиг биш ч ямар нэг байдлаар хүний биед сөрөг нөлөөтэй гэж мэтгэлцсээр л байгаа билээ.
Харин тэгвэл хүний биед ямар ч хоргүй гэгдэн Европын зах зээлд өдөр тутам бараг 10 мянган хувь зарагдаж байгаа “электрон гаанс”-ыг танилцуулая.
Энэхүү E-Njoint B.V хэмээх төхөөрөмжийг Нидерланд улсын компани бүтээсэн ба ургамлын глицерин, propylene glycol-ын найрлага бүхий тарвас ногоон алим гэх мэт олон төрлийн жимс, ногооны амт үнэртэй бодисыг дотор нь зай шиг хийж татдаг “электрон гаанс* юм.
Хэрэв дотор нь хар тамхины төрлийн жоохон л зүйл хийх юм бол энэ нь гэрэлтэж мэдэгддэг юм байна.
Тус компанийхан энэхүү төхөөрөмжийнхөө талаар 100 хувь хууль ёсны, 100 хувь эрүүл мэндэд хоргүй хэмээн бахдан хэлж байна.
Т.БИЛГҮҮН