Өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдож байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хойшилж, 18.00 цагаас хуралдахаар болжээ. Тус намын УИХ-ын дахь бүлгийн гишүүдийн зүгээс ҮЗХ-ны хуралдах цагийг хойшлуулахыг санал болгосон байна. Чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон учраас намын дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй хэмээн АН-ын удирдлагууд үзжээ.
Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцах юм. Нэгдүгээрт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлөөс нь шийдвэрлэсэн бөгөөд үүнийг ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батална. Мөн намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх юм.
Ж.ЭРХЭС