
YouTube видео портал сайтыг хакдсан болохыг анх ням гаригийн өглөө дуучин Жастин Бьеберийн фен олж илрүүлжээ. Тэрбээр хайртай дуучныхаа видео клипийг үзэхээр ортол поп дуучин нас барсан гэх мэдээлэл бүхий цонх нээгдэж байсан гэнэ.
Уг хэрэгтэй холбоотойгоор Google YouTube-ын сэтгэгдлийн хэсгийг түр хугацаанд хааж, асуудлыг дор нь шийдсэн байна.
С.Цэлмэг