Пиццатай холбоотой сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Пиццатай холбоотой сонирхолтой баримтууд

–    Бидний амтархан идэх дуртай пицца Италийн Неаполь хотоос гаралтай.
–    Хамгийн анхны пицца нь ямар ч бяслаггүй, ердөө гурилыг улаан лоолийн сүмсээр амталсан байжээ.
–    “Antica Pizzeria” бол дэлхийн хамгийн анхны пиццаны газар бөгөөд тэртээ 1738 онд Италийн Неаполь хотноо нээгджээ.
–    Хамгийн анх 1889 онд Италид пиццаны жоронд бяслагийг оруулах болжээ. Тухайн үед алдартай итали пиццаны тогооч Рафаель Эспосито гэгч Маргарита хатанд зориулан пицца хийхээр болж, Италийн тугны өнгийг илэрхийлэхийн тулд улаан лооль, базиль мөн бяслагийг ашигласан байна. Харин өдгөө энгийн орцтой маргарита пицца нь дэлхийн хамгийн алдартай пиццануудын нэг юм.
–    Дэлхийн хамгийн том пиццаг тодорхойлохдоо хэлбэр болон зүсч, хуваасан байдлыг харгалзан үздэг байна. Гиннесийн номд бичсэнээр дэлхийн хамгийн том дугуй пиццаг 1990 онд Өмнөд Африкийн тогооч нар хийжээ. 37,4 метрийн диаметртэй, 12,1 тонн жинтэй аварга том пиццаг хийхийн тулд  4,5 тонн гурил, 1,8 тонн бяслаг, 900 кг сүмс хэрэглэсэн байна.
–    АНУ-д жил бүр дунджаар гурван тэрбум пицца борлогддог.
–    Америкчууд нэг секундэд 350 зүсэм пицца иддэг бөгөөд тэдний өдөрт иддэг пиццаны хэмжээг нийлүүлбэл 100 га болох гэнэ.
–    АНУ-ын нийт хоолны газар, рестораны 17 хувь нь пиццаны газар байдаг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж