Эмэгтэйчүүд Одри Хепберныг ХХ зууны шилдэгээр сонгов | News.MN

Эмэгтэйчүүд Одри Хепберныг ХХ зууны шилдэгээр сонгов

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд Одри Хепберныг ХХ зууны шилдэгээр сонгов

Одри Хепберн. Архивын зураг, AFP

Холливудын жүжигчин, гэрэл зургийн модель агсан “Тиффанийн өглөөний зоогт” нэртэй  киноны од Одри Хепберн ХХ зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж нэрлэгсэн тухай Sky News мэдээлжээ.
Хамгийн гоо үзэсгэлэн төгс эмэгтэйгээр Хепрен шалгарлаа. Түүнийг QVC гэх  хувцас хунар, цахим гэр ахуйн бараа зэргийн худалдааны онлайн сэтгүүлийн үйлчлүүлэгч эмэгтэйчүүд тодруулжээ. Уг санал асуулгад 2000 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна.
Үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн жагсаалтын хоёрдугаар Британийн жүжигчин бөгөөд телевизийн хөтлөгч Шерил Коул нэрлэгдсэн байна. Түүнийг өмнөхөн нь 2010 оны хагийн дэгжин, хамгийн дур булаам эмэгтэй гэж нэрлэсэн байлаа. Сонирхолтой нь тэрээр энэ жагсаалтын гуравт байгаа домогт Мэрилин Монрогоос өмнө бичигджээ.

QVC-ийн хувилбарын XX зууны хамгийн сайхан Топ-10 эмэгтэй:

   1. Одри Хепберн
   2. Шерил Коул
   3. Мэрилин Монро
   4. Анжелина Жоли
   5. Грейс Келли
   6. Скарлетт Йоханссон
   7. Холли Берри
   8. Диана гүнж
   9. Келли Брук
  10. Женнифер Энистон.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SONY VAIO 99096353 2010-07-06 202.131.226.98

zarna USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit 1070-p 99096353

Avatar

Зочин 2010-07-06 202.131.225.20

Одоо эрчүүдээс нэг санал авчихмаар байна хэхэ Тэр нь их сонирхолтой байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж