NASA шатллуудаа дахин ашиглаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

NASA шатллуудаа дахин ашиглаж магадгүй

Фото: ISRA.com/AP

NASA шатлл хөлгүүдийг  тээврийн зорилгоор ирэх жилийн эхэн хүртэл ашиглан хөтөлбөрийн ашиглалтын хугацааг сунгахаар шийдээд байна. Хамгийн сүүлчийн нислэгийн өмнөх аянд «Дискавери» хөлөг арваннэгдүгээр сарын 1-нд гарах бөгөөд сансарын олон улсын станцад шинэ тоног төхөөрөмж болон багийг хүргэнэ.
Шатллын нислэгийг «Эндевор» хөлөг нь гүйцээх юм. Түүний нислэг хоёрдугаар сарын 26-ны үеэр хийгдэх бололтой. «Эндевор» олон улсын сансрын станцад шинэ тоног төхөөрөмжийг хүргэн буцаж ирсний дараа энэ хөтөлбөрт цэг тавих юм.
Зарим шинжээчидын уриалж байгаа шатллыг дахин ашиглах тухайд NASA саналаа хэлсэнгүй. Сүүлчийн шийдвэрийг ирэх наймдугаар сард гаргах гэнэ. NASA  шатллуудаа дахин ашиглаж магадгүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж