Польшийн “Истебна” хамтлаг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Польшийн “Истебна” хамтлаг тоглоно

Польшийн ардын дуу, бүжгийн “Истебна” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Энэ жил Монгол улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд БНПУ-аас Монголд улсад суугаа Элчин сайдын яам хэд, хэдэн соёлын арга хэмжээ төлөвлөсний эхнийх нь Соёлын төв өргөөнд энэ сарын 13-нд 18.00 цагт болох Польшийн ардын дуу, бүжгийн хамтлаг “Истебна” хамтлагийн тоглолт юм. Тэд тоглолтоороо Польшийн ардын хөгжим тэр дундаа Польшийн хойд уулархаг нутгийн өвөрмөц аялгууг Монголын үзэгчдэд сонирхуулах юм байна. “Истебна” хамтлаг нь 1901 онд байгуулагдсан бөгөөд Польшийн хамгийн ахмад ардын дуу бүжгийн хамтлаг бөгөөд 1908 онд Вень хотноо Фрачишек Юзеф эзэн хааны 60 насны ойн баярт мөн Англи, Шотланд, Австри, Македон зэрэг улсад уран бүтээлийн тоглолтоо хийн, Польшид  ардын дуу бүжгийн наадмуудаас томоохон шагналуудыг хүртэж байжээ. “Истебна” хамтлаг 14-25 насны 40 гаруй хүний бүрэлдхүүнтэйгээр  аялгуут хөгжим болон  XIX-XX  зууны зааг дээрх Польшийн уулархаг нутгийн ард түмний аж амьдрал, соёл ахуйг харуулсан жүжигчилсэн тоглолтуудыг толилуулдаг юм байна. Энэхүү хамтлаг нь долдугаар сарын 14-нд Сүхбаатарын талбайд 11.00 цагт нийтэд үнэ төлбөргүй тоглолтоо толилуулах ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж