Ерөнхий сайдынхаа суудлыг өгөөд сул гишүүн болоод байгаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг парламентад суудалтай намуудын дарга нартай уулзлаа. Тэрбээр, улс орны эдийн засаг хүнд байгаа нөхцөлд улсын ажлыг хойш тавихгүй байхыг хүсээд төсвийг яаралтай батлахыг уриаллаа.
Монгол Улсын 2015 оны Төсвийн төслийн тухай хуулийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Харамсалтай нь, энэ жилийн хувьд УИХ гол асуудлаасаа илүү улстөржиж хамаг цагаа алдаж байгаа. Тиймээс АН-ын дарга Н.Алтанхуяг 2015 оны Төсвийн төслийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа парламентад судалтай намын дарга нарт илэрхийлсэн байна. Энэхүү уулзалтад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг оролцсон байна.
О.САР