Консервын саваар хийсэн хурим

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Консервын саваар хийсэн хурим

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Gregory Bull

Питер Гейер (Peter Geyer) ба Андреа Пэрриш (Andrea Parrish) хоёр консервын ба шар айргийн лаазны дахин боловсруулалтаар олсон мөнгөөрөө хуримлан бал сарынхаа аялалыг хийнэ.
Тэд ийм маягаар мөнгөө хэмнэхээс гадна хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэхэд тус болж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Америк хосуудын хуримын зардал нь 3800 ам.доллар болж байгаа ба тэд 400 мянган лааз цуглуулан боловсруулаад тэр мөнгийг олжээ. Питер лаазыг хайлуулан дараа нь өнгөт металл хүлээн авах цэгт тушааж байсан гэнэ. Тэр  хоёрын санаачлагыг найз нөхөд нь эхлээд дэмжсэн ба дараа нь орон нутгийн зарим байгууллага хэдэн мянган лаазаар тэдэнд тус болжээ.
Хосууд хуримаа долдугаар сарын 31-нд хийнэ. Тэд өр тавихгүй байхаас гадна экологидаа тус болох эрмэлзэлтэй байснаа хэлж байна. Тэр хоёр хайр сэтгэлтнүүдэд хандан өөрсдийн замаар орохыг зөвлөөд хамтарсан хөдөлмөр хайрыг бэхжүүлдэг гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж