Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Сангийн яамны Төрийн сангаас төрийн байгууллагуудын санхүүжилтийг өнөөдрөөс татаж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдаад байна. Ингэснээр санхүүжилтгүй болсон төрийн байгууллагууд төсвөөс захиран зарцуулах эрх нь хязгаарлагдах ажээ.
Энэ талаар Сангийн яамны албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Одоогоор энэ талаарх албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч ойрын хугацаанд хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандан мэдээлэл хийнэ” гэж хариулсан юм.
У.БОЛОР