УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Төрийн ордонд Английн Хөдөлмөрийн намын мэдээлэл харилцааны зөвлөх хатагтай МакГэйрийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Д.Оюунхорол Английн хөдөлмөрийн нам болон МАН-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад талархлаа илэрхийлээд хоёр намын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр цаашид ямар чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ.
С.Сүрэн