Экологчид түгшүүр дэлдэв

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Экологчид түгшүүр дэлдэв

Мексикийн булангийн усны нефтийн бохирдлын дуулиан дэлхийн өөр нэг бүсэд сүүлийн 50 жилийн дотор үүссэн бас нэг бохирдолд анхааралыг хандуулахад нэмэр болох ёстой гэж “Дэлхийн найз нөхөд” байгууллагын олон улсын илтгэлд өгүүлжээ.
Уг илтгэлийг өнгөрсөн долоо хоногийн дундуур Ром хотноо танилцуулсан байна. Тэнд өгүүлснээр Нигер мөрний цутгалангийн сав газар нефтийн 606 цооног ойр орчмынх нь ус ба ой модонд 1,5 сая тонн нефть асгаруулан бохирдуулсан байна.
Мөн “дагалдах” бүтээгдэхүүн болох 24 тэрбум шоо метр байгалийн хийг жил бүр бамбар болгон асаан түймэрдэж байна. Түүний гайгаар агаар мандалд 50 сая тонн нүүрс хүчлийн хий хаягдаж байгаа гэнэ.
Экологчид Баруун Африкийн ийм бохирдол тодорхой хэмжээний нийгмийн үр дагавартайг анхааруулж байна. Тухайлбал, Нигер мөрний цутгалангийн нутагт  хүний дундаж нас нь Нигери улсын хүн амын дундаж 48-аас 41 болтол буурчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж