Дуучин Соко ихэр хүүхэдтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Дуучин Соко ихэр хүүхэдтэй болжээ

Монголын рок поп урлагийн тайзан дээр нэгэн үе гал цогтой гарч ирэн олон залуусын харцыг булааж байсан дуучин Соко уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн байх болсон. “Харийн залуу” гэх дуугаараа олонд илүү танигдаж байсан тэрээр хөл хүнд болжээ.

Тэрээр хөрөнгө чинээтэй эрийн гэргий болж, уран бүтээл гэхээс илүүтэйгээр хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон билээ.

Харин дуучин бүсгүй маань олны танил бүсгүйчүүдийн ихэрлэх моодыг үргэлжлүүлж ихэр хүүхэдтэй болсон байна.

Түүний хайрыг булаасан азтай залуу урьд нь гэр бүл, үр хүүхэдтэй байсан аж. Дуучин бүсгүй хайртай залуугийнхаа талаар“ Би нөхрийнхөө материаллаг талыг харж, бусдын гэр бүлийг салгаж суугаагүй. Бид учрах гэж л учирсан. Одоо л жинхэнэ заяаны ханиа оллоо” хэмээн ярьжээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж