Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" клубын төлөө 31 гоол оруулсан Португаль довтлогч Криштиану Роналду өөрийн "Алтан шаахай"-гаа гардан авлаа. Тэрбээр өнгөрсөн улиралд Ла Лигийн хүрээнд 31 гоолыг оруулсан бөгөөд одоогийн "Барселона" клубын төлөө хүчин зүтгэж буй Уругвай довтлогч Луис Суарезийн адилаар ийнхүү шагналаа авсан юм. Роналдогийн хувьд ийнхүү "Алтан шаахай"-г гурав дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын хувьд амжилтаар дүүрэн өнгөрсөн юм.
Ч.БОЛОР