Дэлхийг &#34сандаргасан&#34 10 үйл явдал

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Дэлхийг &#34сандаргасан&#34 10 үйл явдал

Бидний амьдарч буй дэхий ертөнц өнгөрсөн хугацаанд нэг бус удаа сүйрлийн ирмэгт тулж байлаа. Хэрэв тэр үед азгүй тохиолдлоор сүйрсэн бол өнөөдрийн хөгжил дэвшил, өнгөрсөнд бүтээсэн бүхэн хумхын тоос болох байлаа.

Энд байгалийн ямар нэг гамшгийг дурдах гэсэнгүй. Харин хүн өөрийнхөө гараар бүтээсэн зүйлээрээ гэр орон болсон эх дэлхийгээ устгах шахсаныг бид сануулж байна. Асар хүчтэй хими, бактерлогийн зэвсгүүд моодноос гарч хүн төрөлхтнийг ч ор мөргүй алга болгох хүчтэй, хамгийн аюулт зэвсэг цөмийн бөмбөг бүтээсэн ба тэр нь хэрхэн цөмийн дайнд (нэг ёсны дэлхийн төгсгөл) ойртуулсан тухай 10 баримтыг сийрүүллээ.

1945 он. Япончууд газрын хөрснөөс арчигдах дөхсөн. АНУ Японы Хирошимо, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаясан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны, хамгийн хүчтэй цохилт байсан билээ. Эх дэлхий хэзээ ч тийм өвдөлт мэдрээгүй бизээ. Энэ бөмбөгдөлтөд өртөж хүмүүс мянга мянгаараа үхэж, амьдын тамд шатсан юм. Үр дүнд нь Япон улс дахин дайн хийх ямар ч аргагүй байдалд хүрч улмаар үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Цөмийн бөмбөг хаясны дараа япон хүн бүр дэлхий сүйрч байна хэмээн бодож байсан гэнэ.

1953 он. Сүйрэлд хүргэх хоёр дахь хүчин зүйл болох цөмийн зэвсэг шагайгчид хүчний харьцаагаа тэнцүүлсэн явдал. ЗХУ 1949 оны наймдугаар сард анх удаа цөмийн зэвсгээ туршсан. Туршилт ч амжилттай болсон ба 1953 он гэхэд ЗХУ цөмийн зэвсгийн эзэн болж дэлхийн сөргөлдөгч хоёр том гүрэн хэдийд л бол хэдийд бие биедээ хүчтэй цохилт өгч чадахуйц хүч тэнцүү болсон юм. Харин энэ зургаар ээжийнхээ дэргэд муудалцаж буй хоёр хүүгээр дэлхий болон ЗХУ, АНУ-ыг төлөөлүүлжээ. Их гүрнүүд хэрэв хэн нэг нь дургүйг нь хүргэсэн л бол хүссэн үедээ цөмийн зэвсгээ илгээж дэлхийн газрын зургийг өөрчлөхөд бэлэн байсан юм.

 

1962 он. Кубад Фидель Кастро тэргүүтэй коммунистууд ялж АНУ-ын зүгээс тэднийг дарахын тулд ихээхэн анхаарлаа хандуулж байв. Гэвч оросуудын дэмжлэгтэйгээр санаархал нь бүтээгүйд цухалдсан Пентагон Туркт баллистик пуужингуудаа байрлуулсан юм. Хариуд нь Никита Хрушев Кубын эрэгт цөмийн бөмбөг тээсэн онгоцуудаа илгээсэн байдаг. АНУ-ын зүгээс онгоцуудаа буцаан татахыг хүссэн ч үл тоомсорлосон тул Америкийн шумбагч онгоцууд Кубын эргийн ойролцоо очиход хүрсэн. Энэ үед л гариг дэлхий маань жинхэнэ цөмийн дайны ирмэгт байлаа. Азаар эцсийн эцэст хоёр улсын удирдагчид хоорондоо утсаар ярьж тохиролцоонд хүрснээр оросууд ч буцаж, Куба улсын тусгаар тогтнолоор америкчууд дахин оролдоогүй билээ.

1960-1963 он. Дээр дурдсан жишээтэй нэгэн адил. Залуусын нэг нь л гал нээх юм бол хэмжээлшгүй их цус асгарч мэдэхээр байдалд хүрчээ. Энэ нь дэлхий дээрх цөмийн зэвсэгтэй орнууд нэмэгдэж байгааг харуулж буй хэрэг. 1963 он гэхэд дэлхийн хэд хэдэн улс цөмийн зэвсгээр өвч зэвсэглэлээ. Нэг нь л гал нээхэд тив тивээр нь ч устгаж чадах хүчтэй зэвсгүүд бий болсон гэсэн үг. Энэ нь мэдээж хэрэг сөргөлдөгч улсууд байсан юм. Гэсэн ч аз болоход эдгээр зэвсгүүдийг өнөө хэр ашиглаагүй билээ.

1968 он. Дэлхий дахиныг хамарсан их дайны он жилүүдэд Хятад болон Франц улс цөмийн зэвсэггүйгээр биеэ хамгаална гэдэг хэцүү гэдгийг ойлгож тэд ч бас энэхүү хүчтэй зэвсгээр зэвсэглэжээ. Харин энэ цагаас эхлэн их гүрнүүд цөмийн зэвсгээс татгалзах тухай уриалгууд гаргаж эхэлсэн. Гэвч улс орнууд өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэхийн тулд цөмийн зэвсгээс татгалзсан тухайгаа бүрэн зарлаж чадахгүй байсан бөгөөд хэрэв шаардлагатай бол цөмийн зэвсгээ ашиглана хэмээн мэдэгдэж, дайснаа сүрдүүлсээр байсан.

Пакистан, Энэтхэгийн хоорондох дайн эхэллээ. Түүний зэрэгцээ Израйль, Египетийн тулаан болж Зүүн Ази, Ойрхи Дорнод тэр аяараа бужигнав. Мөн их гүрэн болох АНУ тив алгасан Вьетнамын дайныг эхлүүлсэн нь дэлхийг хэрсэн олон жилийн дайныг өдөөв. Харин аз болоход цөмийн зэвсэг хэдийнэ эзэмшээд байсан Хятад, Франц улсууд харьцангуй тайван хандаж байв. Хэрэв тэр үед ЗХУ болон Хятад улсууд дайнд шууд татагдан орсон бол юу болох байсан бол?

 

1974 оныг Энэтхэг Пакистаны дайны хамгийн шийдвэрлэх үе гэж нэрлэж болно. Энэтхэгт "Инээмсэглэж буй Будда" цөмийн хөтөлбөр амжилттай туршигдаж, пакистанчууд ч мөн гаднаас цөмийн зэвсгийн технологи худалдан авсан хэмээн мэдээлж эхлэв. Тэр жил Энэтхэгийн агаарын хүчин болон пуужинт цэргийн ангиуд Пакистан руу хүчтэй агаарын дайралт хийсэн. Энэ үед маш олон жирийн иргэд амь насаа алдсан юм. Энэтхэгчүүд Пакистаныг нэг мөсөн дарж авахын тулд асар хүчтэй пуужин хөөргөсөн бөгөөд хилийн зааг орчимд томоохон дэлбэрэлт болж байв. Энэ үед их гүрнүүд цөмийн зэвсгийн эсрэг хоригууд гаргаж байснаас Пакистан хариу цохилт өгөөгүй. Хэрэв ямар нэгэн хориг байгаагүй бол харилцан пуужин харваж улмаар цөмийн дайн дэгдэхэд ойрхон байв.

1981 он. АНУ-ын ерөнхийлөгчөөр Рональд Рейган ажиллаж байх үед АНУ болон ЗХУ-ын харилцаа дахин муудав. АНУ-ын тал 1980 оны Москвагийн олимпийг бойкотлож хоёр гүрний харилцаа хүйтэрлээ. Энэ үед Америкийн цөмийн цэнэгт пуужингууд Оросыг хараалсан бөгөөд хаа сайгүй л дэлхийн хүмүүс америкчууд Орос руу пуужин харвах нь гэлцэн ярианы гол сэдэв болж байлаа. Гэвч хоёр улс тохиролцоонд хүрснээр ямар ч пуужин харвах тушаал өгөгдсөнгүй. Хэрэв тэр үед тохиролцоонд хүрч чадаагүй бол Орос Америкийн хооронд том дайн дэгдэж дэлхийн геополитикт ихээхэн өөрчлөлт орох байсан.

Сүүлийн үед ихээр үйлдвэрлэх болсон ойрын болон дундын зайн баллистик пуужингийн эрин үе. Энэ төрлийн цөмийн зэвсэг нь мөн л хүчтэй, хөнөөл ихтэйд тооцогддог. АНУ болон ЗХУ-ын ээдрээтэй харилцааны үеэр мөн л цаг ямагт цухалзаж байсан цөмийн зэвсэг энэ удаад ч мөн дурдагдаж байна. ЗХУ-ын талаас АНУ руу пуужин харвахаар зэхжээ. Харин энэ удаад пуужин үйлдвэрлэх өртөг маш их үнэтэй болсон нь пуужингийн тоог нэмж чадахгүй шалтгаан болжээ. Зөвлөлтийнхөн төлөвлөсөн дайралтаа хийж чадаагүй учир дахин их дайнаас аврагдсан байна.

Ийнхүү хагас зуун жилийн өмнөөс дэлхий нийтийг сөнөөх хангалттай хүчтэй цөмийн зэвсгүүд хүн төрөлхтөнийг заналхийлсээр ирсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд цөмийн зэвсгээсээ татгалзсаар байгаа ч ийм зэвсэглэлтэй улс орнуудын тоо маш их болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж