Дур С.Эрдэнийг голохгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.06-нд нийтлэгдсэн

Дур С.Эрдэнийг голохгүй

Н.Алтанхуягийг тамгаа өгөхтэй зэрэгцээд түүний орыг хэн залгамжлах вэ гэсэн өрсөлдөөн Ардчилсан нам дотор ид явагдаж байна. Саарал ордон дахь шивнээг сонсоход Ерөнхий сайд болчих сонирхол АН-ынхны дунд багагүй байгаа гэнэ. Бараг толгойтой болгон нь Ерөнхий сайд болох санаатай дэвээд, дэвхцээд эхэлсний нэг нь С.Эрдэнэ. Намынхаа даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганд оролцолгүй, танхимынхаа нөхрийг хүнд байдалд орхиод зугатсан түүнийг АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх болов уу. Дур эзнээ голохгүй гэдэг үг бий. Дур С.Эрдэнийг голохгүй байгаа бололтой.

 М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж