Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”-ыг 2014 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-д “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн үндэсний парк ба Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Чуулганы зорилго нь програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэл дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгоход оршиж буй аж. Уг чуулган үндсэн болон салбар хуралдаан, бизнес уулзалт, програм хангамжийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн гэсэн 3 чиглэлээр болох аж.
О.САР