ҮЗХ-г энэ сарын 7-нд хуралдуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

ҮЗХ-г энэ сарын 7-нд хуралдуулахаар боллоо

Төрийн ордонд хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл ҮЗХ-гоо хуралдуулах товоо тогтоожээ. АН-ын дарга Н.Алтанхуяг хэвлэлийн бага хурал хийнэ гэж байсан ч АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл сая хуралдлаа. Энэ баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг тогтлоо. Мөн ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Үүнд, цаг үеийн асуудалтай холбогдуулан улс төрийн дүгнэлт хийх асуудлыг ээлжит бус хуралдаанаар хийхээр шийдвэрлэлээ гэсэн юм.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж