Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тамга, тэмдэгээ хүлээлгэж өгөхтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна. АН болон МАН, бусад улс төрийн хүчнүүд засгийн шинэчлэлттэй холбоотойгоор энд тэнд сэм уулзалдаж байгаа бололтой. Шинэ Ерөнхий сайдыг хуулийн дагуу Ардчилсан намаас тодруулна. Харин тэр нь хэн байх вэ гэдэг дээр ирэх өдрүүдэд АН-ынхан алалцах нь гарцаагүй. Эх сурвалжаас авсан мэдээгээр Шинэ Ерөнхий сайдад Л.Гантөмөрийн нэр сонсогдож эхэллээ. Түүнийг АН дотроо харьцангүй цэвэр улстөрч гэх нь бий. “Нэг ардчилал”-д харъяалагддаг түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих магадлал өндөр гэсэн яриа байна. Ямар ч байсан Н.Алтанхуягийн хэн залгамжлах вэ гэсэн асуудал АН-ынхныг төдийгүй МАН-ыг хөдөлгөөнд оруулж эхэллээ.
О.САР