Шумахерт цөөн хэдэн жилийн нас үлджээ

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Шумахерт цөөн хэдэн жилийн нас үлджээ

Фото: Giuseppe Cacace / AFP

 

Формула-1- ийн эмнэлгийн штабын ахлагч байсан Гари Хартстейн (Gary Hartstein) хэдхэн жилийн насыг Михаэль Шумахерт өгч байна хэмээн The Daily Mail сонин бичжээ.

 

 

“Шумахер шиг өвчтөнүүд хэдэн сараас хэдхэн жилийн настай. Дэлхий одоо Шумахертай удаанаар салах ёслол хийж байна” гэж доктор хэлэв.

 

 

Формула-1 уралдааны дэлхийн долоон удаагийн аварга одоо Швейцари дахь гэртээ  нөхөн сэргээгдэх эмчилгээнд байгаа юм. Гэхдээ түүний эрүүл мэндийн талаар ямар нэгэн мэдээ гарахгүй байна.  Түүний эмчилгээ асрамжинд долоо хоногт 100 мянган фунт зарцуулагддаг ч  биеийн байдал нь сайжраагүй бөгөөд эрс сайжирах найдлага улам бүр буурч байна гэж Хартстейн хэлжээ.

 

 

Шумахерийг гурван жилийн дотор эдгэнэ гэж өмнө хэлж байсан юм.  Шумахер 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд эмнэлэгт хүргэгдэн ирсэн байв.  Уулын цанаар зугаалж яваад  тэр  толгойгоороо хад мөргөн хүнд гэмтэл авчээ. Хагас жилийн турш тэр хиймэл комд байсан юм. Түүнийг ухаан орсны дараа эмнэлэгт удаалгүйгээр гэрт нь нөхөн сэргээгдэх эмчилгээг хийлгхээр шийдсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж