Эрдэмтэд хиймэл ходоод ургуулав

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд хиймэл ходоод ургуулав

Ходоодны органоидууд.

 

Лабораторийн нөхцөлд эрдэмтэд анх удаагаа плюрипотент (ямар ч төрлийн эс болж чадах) суурь эсээс хүний ходоодын махбодийг ургуулж чадсан байна.  Гурван  хэмжилтийн “бичил хотоодууд” (ходоодын органоидууд) дээр эм болон өвчин үүсгэгч организмуудын үйлчилгээг бодитоор туршин  судлах боломжтой болж байна. Эрдэмтдийн  бүтээлийн бичлэг Nature сэтгүүлд тавигджээ.

 

Биологичид хоёр жилийн турш үр хөврөлийн организмд  хотоод үүсэн хөгжих үндсэн  шатуудыг тогтоосон бөгөөд түүний дагуу лабораторийн саванд суурь эсийг  хотоодын махбодь болгон ургуулж чадлаа. Сарын дотор гурван хэмжилтийн 3 миллиметрийн голчтой органидийг ургуулсан байв. Түүний  эд эсэд янз бүрийн чанар агуулсан  эсийн хэдэн төрөл байлаа.

 

Дараа нь эрдэмтэд  хиймэл ходоодоо ходоодны шарх үүсгэгч Helicobacter pylori нянгаар  “өвчлүүлжээ”. Хоногийн дотор H. pylori нь хиймэл махбодид биохимийн ердийн урвалыг үүсгэсэн байлаа. Халдвар хурдан таран хорт хавдрын c-Met генийг идэвхжүүлсэн байлаа.

 

Органоидуудыг цаашид сахарын шижингийн биохимийг судлахад ашиглана гэж эрдэмтэд өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж