Төсвийн алдагдал 36,6 тэрбум төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал 36,6 тэрбум төгрөг болжээ

Үндэсний статистикийн хорооноос сар бүр нийгэм эдийн
засгийн статистик мэдээллийг гаргаж танилцуулдаг. Энэ дагуу оны эхний хоёр
сарын  мэдээллийг өнөөдөр  Статистакийн хорооны дэд дарга Г. Эрдэнэбүрэн,
Макро эдийн засгийн статистикийн хорооны дарга Б. Бадамцэцэг, Хүн ам нийгмийн
статистакийн газрын дарга Д.Оюунчимэг нар сэтгүүлчдэд танилцууллаа.
Улсын нэгдсэн төс­вийн нийт орлого, тусламжийн дүн 326,7
тэрбум төгрөгт хүрчээ. Харин зарлага, эргэж төлөгдөх зээл энэ оны эхний хоёр
сард 378,1 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 36,6 тэрбум төгрөгийн алдагдалтай
гарчээ. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 60,8 тэрбум төгрөгөөр буурсан
байна. Монгол Улс дэлхийн 86 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт
бараа эргэлт 607,6 сая ам.доллар байна. Үүнээс экспорт 311,7 сая ам доллор, импорт
295,8 сая ам долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 15,9 сая ам.долларын
ашигтай гарчээ. Аж үйлдвэрийн нийт бү­тээг­дэхүүний үйлдвэрлэл өмнөх оныхоос 17
хувиар өссөн байна. Үүнд цайр, хайлуур, жоншны баяжмал, газрын тосны, бүх
төрлийн малын мах, гурил, давс, архи дарс, киво катодын давс  зэрэг аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүн өссөн
байна.

Оны эхэнд тоологдсон нийт малын 7,7 хувьтай тэнцэх 3397
мянган мал хорогджээ.Үүний дийлэнх нь буюу 56 хувь ямаа байна.

 Монгол улсад Улсад
“Ажиллах хүчний түүвэр судалгаа (АХС)”-г 2002-2003 онд анх удаа олон улсын
нийтлэг аргачлалын дагуу, харин “Статистикийн тухай” Монгол Улсын хуулинд 2004
онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2006 оноос АХС-г улирлаар явуулж, үр дүнг
нэгтгэн тархаадаг болсон юм. Уг судалгаанд 3204 өрх хамрагдсанаас 15 ба түүнээс
дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 596.1
мянга буюу 53.2 хувь нь эрэгтэй, 524.2 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэйчүүд
байна.  Улсын хэмжээнд төрсөн хүүхдийн тоо (амьд
төрөлтөөр) 2010 оны эхний хоёрдугаар сард 11253 болж, өмнөх оны мөн үеийнхээс
983 хүүхдээр буюу 9.6 хувь, амаржсан эх 11219 болж, 991 эхээр буюу 9.7 хувиар
нэмэгджээ. Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 243 болж, өмнөх оны мөн
үеийнхээс 25 хүүхдээр буюу 11.5 хувь,1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо
64 болж, 33 хүүхдээр нэмэгдэжээ Хүүхдийн эндэгдэл өссөний шалтгааныг төрөлт
нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарласан бөгөөд нарийн шалтгааныг эрүүл мэндийн
газар судлах байх гэв. Мөн айл өрхийн сарын дундаж орлого өнгөрсөн оныхтой
харьцуулахад 0,9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Харин айл өрхийн зарлага орлогоосоо
давсаныг учрыг асуусан сэтгүүлчийн асуултанд айл өрхүүд нуугдмал орлогоо үнэн
зөв мэдүүлэхгүй улмаас зарлага нь их байгааг дурдлаа.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж