Сүүг ихээр хэрэглэх нь яс хугарах аюултай

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Сүүг ихээр хэрэглэх нь яс хугарах аюултай

Фото: Sascha Schuermann / DDP / AFP

Сүүг ихээр хэрэглэх нь ясыг бэхжүүлдэггүй харин хугарч бэртэхийг нь ихэсгэдэг, цагаасаа өмнө эрт үхэхэд хүргэдэг гэсэн дүгнэлтийг хорин жилийн турш 100 мянган Шведийн иргэдийн эрүүл мэндийн байдалд ажиглалт хийсэн эрдэмтэд хийжээ. Тэдний судалгааны дүнг British Medical Journal сэтгүүлд нийтэлсэн бөгөөд судалгааны тоймыг New Scientist сэтгүүл бас хийжээ.

 

Эрдэмтэд, 39-74 насны 61 мянган эмэгтэйчүүд, 45 мянган эрэгтэйчүүдийн материал дээр ажилласан байлаа. Тэднээс сүүг ихээр уудаг хүмүүс нэн ялангуяа эмэгтэйчүүдэд ясны бэртлийн эрсдэл өндөр гарчээ. Өдөрт гурван аяга сүү хэрэглэдэг хүмүүсийн үхэх магадлал нь  ердийн хүмүүсийнхээс хоёр дахин  өндөр байдаг гэнэ. Ингэдэг нь зүрх судасны өвчлөлттэй холбоотой ажээ. Сүүг багаар хэрэглэх нь эдгээр эрсдлийг бууруулдаг гэж судалгааны удирдагч Карл Михаэльссон (Karl Michaëlsson)  сануулж байна.

 

Сүүний гол  сахар лактозийн задралын бүтээгдэхүүн галактоза нь ясыг өрөвсүүлдэг учраас ясны бэртэл их байж болох юм гэж эрдэмтэд дүгнэв. Мөн тэдний судалгаа нь шээсний системд өрөвсөл үүсгэдэг хэмээн хэлж байна.  Харин бяслаг, йогуртад дээрх хоёр бодисийн хэмжээ бага учраас тэд сүү шиг үйлчилгээгүй ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж