Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн V тэмцээн Тайваний Тайпей хотноо болж байна. Тус тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр/11,05/ Монгол-Макао багуудын тоглолт болж, 86:54 онооны харьцаагаар манай сагсчид хожлоо.
Манай оюутны шигшээ баг БНХАУ, Тайвань, Макаотой нэг хэсэгт багтсан бөгөөд хоёр хожил, нэг хожигдолтой болж, тавдугаар байрын төлөө тоглохоор боллоо. Учир нь энэ хэсгийн БНХАУ-Тайваны багийн тоглолтод талбайн эзэд 89:88-аар хожиж, манай баг хоёрдугаар байраар шалгарч чадсангүй.
XI.05 Монгол-Макао 86:54 (Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү)
БНХАУ-Тайвань 88:89
XI.04 Монгол-Тайвань 77:66 (Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.)
XI.03 Монгол-БНХАУ 52:66
Ч.БОЛОР