Дуурийн театр үндэсний урлагаа дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Дуурийн театр үндэсний урлагаа дэмжинэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, Монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж буй. Арваннэгдүгээр сарын эхний үзвэрээр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөнхдоржийн “Хөхөө Намжил” дуурь сонгогдсон бол арваннэгдүгээр сарын 8-нд 17.00 цагт “Үйлийн гурван  толгой” балетийг сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр зэхжээ.

Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдвэлсэн балетмейстер Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байсан байна. Дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмэгнэлт харилцааг харуулдаг.

Тус балетийн гол дүр Нансалмаад Гавьяат жүжигчин Г.Цолмон, Юндэнд Б.Пүрэв-Очир, Хоролмаагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Р.Байгальмаа, Балганд Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, худалдаачинд А.Билгүдэ тоглох юм байна.

 

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж