Арсен Венгер: Үнэхээр сэтгэл гонсойлгом үр дүн байлаа

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Арсен Венгер: Үнэхээр сэтгэл гонсойлгом үр дүн байлаа

Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн хүрээнд Английн “Арсенал” клуб талбай дээрээ  Бельгийн “Андерлехт” клубыг хүлээж авч, 3:3-аар тэнцэж, ердөө л нэг оноо авсан. Тоглолтын 60 дахь минут хүртэл 3:0-ээр тэргүүлж явж байгаад гурван гоол алдаж, тэнцсэн.

Тэгвэл энэ тоглолтын дараа “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер  “Энэ үнэхээр сэтгэл гонсойлгом үр дүн байлаа.  Бид сайн төвлөрч чадсангүй. Тоглолт аль хэдийн дуусчихлаа, манай талд шийдэгдчихлээ гэж бодож байтал тэгсэнгүй. Мөн бага зэрэг ядралт нөлөөлөх шиг боллоо.  Манай хамгаалалт ч гэсэн эхний минутын тоглолт дуусах хүртэл үнэхээр муу байсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж