Реппер Gee өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан уран бүтээлч гаргасан таван цомгийнхоо дуунуудаас сонордуулах нь ээ. Тэрээр “Юуны төлөө” тоглолтынхоо үеэр дуулах дуунуудаа нууцалж байгаа бөгөөд тоглолт
арваннэгдүгээр сарын 14-нд “UB palace”-ын их танхимд 19.00 цагаас яг цагтаа эхлэнэ гэдгийг фэнүүддээ анхааруулж байлаа.
“Юуны төлөө” тоглолтын зардал нь 28 сая 20 мянган төгрөг бол тоглолтын тасалбар 18,680 төгрөгөөр худалдаалагдах юм байна. Ихэнх уран бүтээлчид тоглолт хийж ашиг олох сонирхолтой байдаг нь нууц биш. Харин реппер Gee-ийн хувьд ашиг тийм ч чухал биш бололтой.
Э.ТЭКҮ