УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт хүрэхэд хуралдаанд оролцоогүй арван гишүүн, эсрэг талд санал өгсөн найман гишүүн шууд нөлөөлөв. Ардчилсан намын бүлгийн шийдвэрийнхээ эсрэг ажилласан эдгээр гишүүдийн асуудлыг хэрхэх талаар Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулах гэсэн боловч хариу хэлсэнгүй, энэ талаар тус бүлгийн гишүүн Д.Зоригтоос тодруулахад “Ирээгүй гишүүд болон эсрэг кноп дарсан асуудлыг намын дүрмээр шийднэ байх. Ямар засгийн газар байхыг зөвшилцөж байж л шийдэх байх. Ерөнхий сайдыг огцруулсан тул дараагийн Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд орлож ажиллана” гэсэн юм.
Эсрэг санал өгсөн гишүүд нь Р.Амаржаргал, Д.Батцогт, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Х.Баттулга, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар бол, хуралдаанд оролцоогүй гишүүн нь С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Ч.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нар юм.
С.ОТГОН