Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд одоогоор Ардчилсан намын олон гишүүн орж ирээгүй байна. Тэр дундаа “Шонхор” фракцийн Д.Арвин, Г.Баярсайхан, Г.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ нар байхгүйгээс гадна МОаХ-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбат, С.Ганбаатар Ц.Оюунбаатар, Ч.Улаан нар мөн хуралд орж ирээгүй байна. Энэ нь бараг л Ерөнхий сайдыг огцруулах асуудал шуударлаа гэсэн үг. МАН жагсаалаараа орж ирээд сууж байгаа. Тэдний 26 дээр сөрөг саналтай хүмүүс нэмэгдэхэд асуудал тодорхой болно. Харин эдгээр гишүүд санал хураахаас өмнө орж ирвэл асуудал өөрөөр эргэж мэднэ. Хэрвээ энэ ирцээрээ, тэр тусмаа танхимын гишүүд байсан хүмүүс орж ирэхгүй бол маш том тохироо явжээ гэсэн гаргалгаа хийхээс аргагүй болж байгаа юм. Орж ирээгүй хүмүүсээс дараагийн засгийн гишүүдийг тодруулж болно.
А.ТУЛГА