УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Зарим хүмүүс намын асуудалтай Ерөнхий сайдын асуудлыг хольж, хутгаад байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал болохоос намын даргыг огцруулах гэсэн юм биш. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 28 гишүүн гарын үсэг зурсны нэг нь би. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэж байна. Харин Үндсэн хуулинд Засгийн газар хууль зөрчвөл огцруулж болно гэж зааж өгсөн байдаг. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд рүү сумдын Засаг дарга нар янз бүрийн дарамт үзүүллээ. Төрийн төв байгууллагын ажилд орон нутгийн байгууллага оролцдоггүй юм. Рамандаа жайжагнах хэрэгтэй. Шат шатандаа ажлаа хийх хэрэгтэй.
Үндсэн хуулинд УИХ Монгол Улсын засгийн газарт хариуцлага тооцно гээд заачихсан байгаа, ажлаа хийж чадахгүй байгаа засгийн газартай хариуцлага тооцох гэж байгааг түмэн олон минь зөвөөр ойлгоосой. Зарим хүмүүс засаглал тогтворгүй болох нь гэж ярьж байна. Хариуцлагагүй Засгийн газар, хууль зөрчдөг, хулхи Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Ингэснээр засаглал тогтвортой болно. Ерөнхий сайдыг огцруулах тодорхой үндэслэл байна. Хууль бус үйлдэл их хийсэн. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөц үндсэндээ дууссан. Энэ бол эдийн засгийн алдаатай бодлогоос үүдэлтэй. Монгол Улс нэг хүнд ногдох өрийн хэмжээгээр тэргүүлэх хэмжээнд очлоо. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл байна гэв.
Эх сурвалж: olloo.mn