“Эсрэг кноп дарсанд битгий гомд”

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

“Эсрэг кноп дарсанд битгий гомд”

Төрийн  байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж санал  хураахад 17 гишүүний 11 нь эсрэг кноп дарсан. Ерөнхий  сайдыг огруулахыг дэмжсэн гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрбээр одоо хуралдаж буй чуулганы хуралдаанд “Намайг Н.Алтанхуягийн эсрэг санал өглөө гээд зарим хүмүүс гомдоллосон. Тэгвэл уучлаарай. Гомдоллох шаардлагагүй. Би удаан хугацаанд бодож шаналж байж ийм шийдвэр гаргасан. Олон ч хүнтэй уулзсан. Надад ийм сонголтоос өөр зам олдоогүй. Эцсийн эцэст Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг АН-ынхан өөрсдөө шийднэ.  Сая Д.Эрдэнэбат дарга эдийн засгийн хямралыг олон улсын нөхцөл байдалтай холбоод ярьчихлаа. Олон улсын эдийн засгаас хэт хамааралтай Монголыг бий болгосон нь АН, МАН-ын буруу. Өнгөрсөн хугацаанд та нар утаатай Улаанбаатараас эхлээд Монголд хамаарах муу бүхнийг нь бүтээгээ биз дээ. Өөрсдийнхөө нүүр царайг үгүйсгэж таарамгүй юм даа. Н.Алтанхуяг дарга бол нөлөөтэй улс төрч. Огцорсон, эс огцорсоноос хамаарч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар таныг ажиллаасай гэж гуйж байна” гэлээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж