Азийн хамгийн баян эрхэм түрээсийн бизнест хөл тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.05-нд нийтлэгдсэн

Азийн хамгийн баян эрхэм түрээсийн бизнест хөл тавьжээ

 

Азийн хамгийн баян эрхмээр нэрлэгдсэн Хонгконгийн тэрбумтан Ли Ка-шин нисэх онгоц түрээслүүлэх бизнест хөл тавьжээ. “Cheung Kong Holdings Ltd”-ийн захирал Ли Ка-шин түрээсийн бизнесээ эхлүүлэхээр “General Electric” зэрэг олон улсын хэд хэдэн компаниас 35 нисэх онгоцыг нийт 1.89 тэрбум ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна. Түүнчлэн 733.5 сая ам.доллараар нэмж 15 нисэх онгоц худалдан авахаар төлөвлөж буй гэнэ. Шинэ бизнесийн салбартаа “Cheung Kong” холдинг Японы “MC Aviation Partners Inc.”-той хамтран ажиллаж, 132 сая ам.долларыг хувьцааг худалдан авахаар байна.

 

Ли Ка-шин хотжилт, нийгмийн дундаж давхарга нэмэгдэж буйн дээр Ази нь аялал зуучлалаараа алдартай тив гэдэгт үндэслэн нисэх онгоцны түрээсийн бизнес эхлүүлэхээр болжээ. Азийн нислэгээр зорчигчдын тоо ирэх 20 жилийн хугацаанд 4.9 хувиар нэмэгдэх хандлагатай гэнэ.

 

“Cheung Kong” холдинг голчлон үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг бөгөөд дэлхий дахинаа боомт, жижиглэн худалдаа, эрчим хүч, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

 

“Cheung Kong” холдингийн “General Electric” компанийн “Capital Aviation Services Ltd.” –аас 714.8 сая ам.доллараар 18 нисэх онгоц худалдаж авах гэнэ. Мөн Европын “Airbus” группээс 11 ширхэг “A320-200” , “Boeing” компаниас гурван “737-800”, хоёр 737-900ER, Хятадын “Bank of China” банкны “BOC Aviation Pte.”-гээс 10 нисэх онгоцыг тус, тус худалдан авахаар тохиролцжээ. Түүнчлэн “General Electric” компанийн нисэх онгоцны бизнес эрхлэгчээс 101.2 сая ам.доллараар гурван ширхэг “737-900ER”, “Jackson Square Aviation LLC” –ээс 14 нисэх онгоц худалдаж авахаар төлөвлөжээ.

 

“Bloomberg”-ийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан Азийн тэрбумтны жагсаалтыг Ли Ка-шин 29.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: “Bloomberg”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж