Алс Дорнодын цагаан толгойн үсэг нь европчууд болон мэдэхгүй хүмүүст иероглифи гэж бодогддог биз. Үнэн хэрэгтээ бол хятад ханз л иероглифи мөн бөгөөд ба тэр нь тухайн үедээ Зүүн Азийг дагуулсан боловч одоо Хятад, Япон хоёрт л үлджээ. Гэхдээ Японд үеийн үсгийн цагаан толгой бас гарсан байгаа. Солонгост ханз үсэг нь I зуунд нэвтрээд тэдний тусламжтайгаар нутгийн хэл яриагаа хэдэн зууны турш тэмдэглэж иржээ. Цаг үеийн явцад ханзаар бичих нь хэт ээдрээтэй байсан учир V-VI зуунд одоо үеийн цагаан толгой “иду” зохиогдсон байна. “Түшмэдүүдийн бичиг” гэх идуг эртний хятад номыг сайн мэдэх буддын шашны лам Вонхё иероглифийн үсгийг хялбарчлаад зохиожээ. Солонгос бичгийн дараагийн шинэчлэлийг Чосон овгийн дөрөв дэх захирагч агуу гэгдэх Сежон (1418-1450) хийлээ. Хаантан иероглифийн хялбарчилсан энэхүү цагаан толгой нь энгийн хүмүүст тийм ч амар эзэмших зүйл биш гэж үзжээ. Хаантан бас эрдэмтэн Чон Ин Жигээр толгойлуулсан комисс байгуулсан ба тэд 1446 онд 28 үсэгтэй цагаан толгойг зохиосон байна. Өдгөө түүнээс 24 үсэг нь л үлдсэн аж. “Ард түмэнд зориулагдсан зөв дуудах авлага” ингэж үүсчээ. Шинэчлэлээ зөвтгөх үүднээс хаантан Сежон өөрийн гараар шинэ үсгээр “Ёнбиочхонг” (“Тэнгэрээр нисэх луунуудын дуулал”) гэдэг номыг бичсэн гэдэг. “Агуу эсвэл Солонгосын цагаан толгой” гэж 1912 оноос хойш нэрлэгдэх болсон хангыль үсгийн хөндлөн ба босоо зураас, цэг ба бөөрөнхий зураг нь цэвэр солонгос санаа гэнэ. Үсэг нь дараалан байрлахгүйгээр эгнээ үеүүдийг хятад ханзтай зэрэгцэхүйц болзолт шоонд байрлуулдаг. Эхний гийгүүлэгч, эгшиг, үгийн эцсийн гийгүүлэгч гэсэн гурван тэмдэгээс үе нь бүрэлддэг. Тэд нийлээд бүрэн зохицолтой үсгийн нэгж болдог байна. Энэ бүтцээр Сечон өөрийн цагаан толгойг зохиож нэр нь армян цагаан толгойг зохиогч Месропа Маштоца индиан черокийн соён гийгүүлэгч Жорж Гесса зэрэг шинэ цагаан толгой бүтээгчдийн эгнээнд нэгджээ.