Төрийн ордон. 21 цаг30 минут.
Ойрын өдрүүдэд өрнөж буй улстөрчдийн тэмцэл өнөөдөр оргилдоо хүрэв.
Маргааш хэлэлцэх ёстой МАН-ын өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар
Ардчилсан намын бүлгийн хурлаар гишүүд дахин ярилцана гэсэн хүлээлт байсан ч бүлэг хуралдсангүй.
Гишүүд бүгд ордонд байгаа ч хуралдааны танхимд цуглаагүй байгаа аж.
Оройн 20 цагийн байдлаар “Шонхор” фракц хуралдаж байна гэсэн мэдээлэл байсан.
Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр бүлгийн хурал хийгүй байхаар шийдэж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулж байгаа юм байна.
Гишүүдийн олонхийн гарын үсгээр өгсөн саналыг маргааш Ардчилсан намын бүлгийн шийдвэр болгож, танилцуулах бололтой.
Б.БАТ