&#34Шонхор&#34 фракцынхан хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

&#34Шонхор&#34 фракцынхан хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах нь гэсэн мэдээлэл гарсан ч одоогоор тус намын бүлгийнхэн хуралдаж эхлээгүй байна.

Харин тус нам дахь "Шонхор" фракцийнхан энэ цаг мөчид хуралдаж байгаа талаар эх сурвалж хэллээ. Тиймээс эл хуралдааны дараа АН-ын бүлэг хуралдах бололтой.

УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд завсарлагын хугацаа ч дуусч буй.

Уг асуудлаар АН-ын бүлэг одоог хүртэл нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа гэсэн мэдээлэл олны дунд түгээд байгаа. Мэдээж АН-ын бүлэг өнөөдөр хуралдах гол шалтгаан нь энэ. Түүнчлэн ирэх оны төсвийн хууль, мөнгөний бодлогоор бүлэг дээр ярилцаж, шийдэхээр төлөвлөжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж