Нийслэлийн Ардчилсан оюутны холбооноос хотын дарга Э.Бат-Үүлд хандан уриалга илгээжээ. Тус уриалгад "Залуус бид энэ хагалган бутаргах үйл ажиллагааны гол дүрийг нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл таныг гэж харж байна. Ардчиллыг өлгийдөж, хөлд, хэлд оруулсан Та өөрийн гараар устгах гэж үү" хэмээж, АН-ынхныг эвтэй байхыг хүсчээ.
Б.МӨНХ