С.Бямбацогт гишүүний sms-ийг ТЕГ шалгажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт гишүүний sms-ийг ТЕГ шалгажээ

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа цахим ертөнцөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын бичсэн мессэж дэлгэгдлээ гэсэн мэдээлэл тархсан. Тэрбээр  мессеж бичээгүй гэдгээ илэрхийлж, уг асуудлыг  шалгуулахаар ТЕГ-т хандсан. Тэгвэл  ТЕГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтод хариу ирүүлсэн байна. ТЕГ-аас олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд  тухайн зураг дээрх цаг хугацааны агшинд түүний утаснаас ямар нэгэн мессэж явуулаагүй, хүлээн аваагүй болох нь тогтоогджээ. Иймд уг мэдээлэл хуурамч бөгөөд интернэтийн олон нийтийн сүлжээнд анх байрлуулсан этгээд нь өөрийн нэр дээр бус хуурамч хаяг ашигласан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгаж байгаа  талаар хариу бичигт дурдсан байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж