“ТВ коктейль” хамтлагийнхан “Омарын эрэлд” адал явдалт инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийг арваннэгдүгээр сарын 6-нд хийхээр болжээ. Тус киноны нээлт “Тэнгис”, “Соёмбо” кино театруудад болох бөгөөд БНСУ-д бас нээлтээ хийх аж. Өмнө нь тэд “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг дэлгэцийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.
“Омарын эрэлд” киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор Ертөнц цомгийн зохиолч Г.Онон зэрэг уран бүтээлчид ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд TB коктейль хамтлагийн залуус тоглох бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адьяа зэрэг уран бүтээлчид дүр бүтээсэн байна.
Э.ТЭКҮ