Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оноос эхлүүлсэн юм. Энэхүү төслийн ивээн тэтгэгчээр “МСS” компани, дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллаж, 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, “Нотны сан” DVD-г эмхэтгэн гаргалаа. Энэхүү нотны санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, зургаан бүтээлийн партитур багтжээ.
Б.ХАЛИУН