“Цөмөөхэй” бүжгэн жүжигт Д.Алтанхуяг тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт Д.Алтанхуяг тоглоно

Нийслэлийн Засаг даргын санаачилга, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх арванхоёрдугаар сард ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг шинэчлэн эх орныхоо тайзнаа амилуулахаар болжээ. Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 06-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Тус жүжигт тоглох хүүхдүүдийг шалгаруулж авах гэж байгаа бөгөөд энэ талаар Балетын хөгжлийн сангаас маргааш 11.00 цагт НЗДТГ-ын “А” танхимд мэдээлэл хийх юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж