Xөнгөн атлетикийн гүйлтийн зам, байгууламжтай болно

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Xөнгөн атлетикийн гүйлтийн зам, байгууламжтай болно

Монгол Улс  анх удаа олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн гүйлтийн зам, талбай бүхий байгууламжтай болж байна. Нийслэлийн Налайх дүүрэгт босч буй уг бүтээн байгуулалтын нэг хэсэг болох суурийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр болж, үүнд УИХ-ын гишүүн, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчид болон албаны хүмүүс оролцлоо. Энэхүү байгууламжийг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны санхүүжилтээр барих ба тус холбоо сонгон шалгаруулалтын эцэст тухайн жилд нэг улсад энэ төрлийн төсөл хэрэгжүүлэх эрх олгодог байна. Төслийг хэрэгжүүлэгч Монголын талаас тус байгууламжийн суурийн ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэх болзолтой юм. Өнөөдөр энэхүү болзлыг хангаж, олон улсын стандартын байгууламжийн суурийг тавьсандаа Монголын хөнгөн атлетикийн холбооныхон баяртай байлаа. Уг төслийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, түүнчлэн Наоайх дүүргийн удирдлагууд дэмжин ажилласны үр дүнд суурийн ажлыг амжмлттай гүйцэтгэсэн байна. Уг байгууламжийг 2015 оны тавдугаар сард ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа ба гүйлтийн тартан замыг дэлхийн алдартай Италийн “Мондо” компанид үйлдвэрлэж байгаа аж.

Гүйлтийн 400 метрийн тойрог зам бүхий уг байгууламж баригдсанаар Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болох юм. Түүнээс гадна нийслэлийн иргэд, оюутан залуус, хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ нөхцөл бүрдэж байгааг Хөнгөн атлетикийн холбоотой ерөнхийлөгч Л.Болд онцолж байлаа. Юуны өмнө нийтийн тамирыг хөгжүүлэх бололцоог төр, засгаас дэмжиж аижллавал үүний суурин дээр мэргэжлийн спорт цэцэглэн хөгждгийг мөн тэрээр онцолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж