ДОХ-ын вирустай тэмцэж чаддаг эс бүтээжээ | News.MN

ДОХ-ын вирустай тэмцэж чаддаг эс бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

ДОХ-ын вирустай тэмцэж чаддаг эс бүтээжээ

Хулгана дээр туршилт хийсэн эрдэмтэд ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ арга зам нээгээд байна. Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчлөн, хулганад оруулаад, дараа нь түүнийгээ дархлааны системийн эснүүд дотор оруулан хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн талаар долдугаар сарын 2-нд хэвлэгдсэн “Nature Biotechnolody” сэтгүүлд өгүүлсэн байна. Энэ судалгаа нь амьтад дээр хийдэг ердийн судалгаанаас ялгаатай. Учир нь энэ тохиолдолд амьтдын эсийг “хүншүүлсэн” юм. Амьтдад хүний дархлааны систем суулгасан бөгөөд тэр нь хүнд тохиолддог өвчинг сөрж чадсан. Гэсэн хэдий ч энэ судалгааг хүн дээр явуулах хүртэл энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжихийг таамаглах аргагүй. Хүн дээр туршилт хийтэл олон жил болох болно. Гэсэн ч найдлага өндөр байна. “Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам” гэж Өмнөд Калифорнийн Их Сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон ярьж байна.

Генийн эмчилгээний хувьд эрдэмтэд генийн бүтцийг өөрчлөн хүний генийг арай өөр бүтэцтэй болгож байгаа юм. ДОХ-ыг үүсгэдэг “HIV” вирустай тэмцэхийн тулд эрдэмтэд хүний дархлааг нэмэгдүүлэх янз бүрийн генийн эмчилгээний арга замыг туршсан байна. Шинэ судалгаанд хүний бусад эсийг бүтээдэг үндсэн эс “stem cell”-ийг ашигласан бөгөөд үүнийг ашиглан HIV хүний биенд нэвтрэх “хаалгыг” хаах гэж оролдсон байна. “Хаалга” буюу “хүлээн авагч” эсүүд нь CCR5 хэмээх гентэй холбоотой байдаг бөгөөд энэ ген нь хаалттай болсон маш цөөн тооны хүмүүс бараг HIV вирусны дархлаатай болсон байдаг байна. “Энэ бол үнэндээ хэрхэн ДОХ-ыг эмчлэх нь зүйтэй талаар байгаль бидэнд хэлж байна гэсэн үг юм. Үүнийг ашиглан, хүмүүсийг ДОХ-д тэсвэртэй болгох боломжтой” гэж Каннон эрдэмтэн дүгнэж байна.

Эрдэмтэд энэ онолыг туршихын тулд үндсэн эсний генэнд өөрчлөлт хийсэн. Хэдийгээр үндсэн эс энэ өөрчлөлтийг засах гэж оролдсон ч ямар ч байсан ДОХ нэвтрэх генийн хаалга хаагдсан байна. Дараа нь эрдэмтэд энэхүү генийн хувьд өөрчилсөн эсийг эсийн хувьд хүншүүлсэн хулгана болон ердийн хулганад оруулаад дараа нь хулгануудад HIV вирус халдаасан байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хүншүүлсэн хулганы генетикийн хувьд өөрчлөлт оруулсан үндсэн эсүүд илүү сайн хамгаалалт бий болгосон бөгөөд хангалттай тооны Т-эсүүд бий болгосон байна. Хэдэн долоо хоног өнгөрөхөд генийн хувьд өөрчлөлт оруулсан хулгануудын дархлааны эсүүд маш их нэмэгдсэн бөгөөд вирусын халдлагад өртөх боломж маш бага байсан. Харин генетикийн хувьд хамгаалагдаагүй хулгануудад HIV вирус амжилттай довтлон хулгануудыг өвчлүүлсэн байна. Нью-Йорк хотод байрладаг “Foundation for AIDS Research”  төвийн дэд захирал Ровена Жонстон “энэ судалгаа бодит боломж бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний гененд маш их хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан. Харин энэ судалгаанаас үзвэл маш бага өөрчлөлт хийгээд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна” гэж ярьсан байна. Энэхүү генийн эмчилгээ хийхэд нэг хүнд ямар зардал гарахыг асуухад ойролцоогоор 100,000 ам.доллар гарч болзошгүй. Энэ нь үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ нь өвчтөн амьдралынхаа туршид үнэтэй эм уухыг болиулж хэмнэлт хийх болно. Тэгэхээр урт хугацаандаа хэмнэлттэй байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна.  Энэ судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй гэж судалгааны багийнхан “CNN” агентлагт өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aikon 2010-07-06 202.170.64.115

condom bye bye

Avatar

bi 2010-07-06 121.169.157.25

tegeed haanahiin erdemted ve pizdakaa chi todorhoi yum niitleechee hudlaa l yum h*****d bhiin

Avatar

Зочин 2010-07-06 202.70.40.42

eee dee medehgui dahiad yamar owchin nvvrleh bol doo mani bazar dari gej

Avatar

Зочин 2010-07-06 114.31.71.42

Iim blaa ch 4 jiliin daraa tegeed MGLd hezee orj ireh ni bur todorhoi bish uu manii nas l lav hurehgui ni todorhoi Oroddo irlee emchilj ehellee gehed yaduu MGLchuudiin money hureh uu b** huur manaihaan zugeer l unench bj Bur bolohgui b**s chini utuud bval belgevchee l heregle

Avatar

Зочин 2010-07-06 119.40.100.99

Ямар юмны чинь ашгүй дээ байхав дээ Вирусын гаралтай өвчнийг бүрэн эдгээж одоогоор чадахгүй магадгүй цаашдаа ч чадахгүй байх Ийм үнэн худал нь батлагдаагүй мэдээ сонсоод хэдэн донтой юмнууд нв алж өгөх нь л дээ одоо тэр болтол хоёрхон сая монгол үлдэх үү сайн бодож тэвчээртэй үнэнч амьдарцгаах хэрэгтэй

Avatar

Зочин 2010-07-06 202.179.3.79

Za odoo baruun solgoogui sexdenee

Avatar

Зочин 2010-07-06 124.158.64.209

ashgui dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж