ЕХШБанк Украины шинэчлэлийг дэмжих сан байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

ЕХШБанк Украины шинэчлэлийг дэмжих сан байгуулав

Европын Хөгжил, шинэчлэлийн банк (ЕХШБ) Украинд явуулж байгаа эдийн засгийн шинэчлэлийг дэмжих санхүүгийн сан байгуулсан тухай уг банкны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Шинэ санд Их Британи, Нидерланд, Герман, Финлянд, Норвеги, Швед, Дани, АНУ, Швейцари, Франц, Япон хандив оруулж байна. Нийтдээ 11 сая евро цугларах ёстой.

Мөнгийг Украины эдийн засгийг тогтворжуулах, авлигатай тэмцэх, ажил хэрэгч орчны уур амьсгалыг сайжруулах, Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хувийн секторын өрсөлдөх чадварыг сайжруулах, ахуйн дэд бүтцийг шинэчлэх зэрэгт зориулах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж