Буркино Фасогийн арми засгийн эрхийг шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Буркино Фасогийн арми засгийн эрхийг шилжүүлнэ

 

Баруун Африкийн Буркина Фасо улсын арми засгийн эрхийг шилжүүлж, шилжилтийн Засгийн газар байгуулна хэмээн амлажээ. Буркина Фасогийн арми өнгөрсөн долоо хоногт цэргийн эргэлт хийж, Исаак Зидаг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Буркина Фасогийн төрийн эрхийг 27 жил барьсан экс Ерөнхийлөгч Блайсе Компоаре Үндсэн хуулийг засварлах замаар бүрэн эрхийн хугацаагаа сунгахаар оролдсон нь ард олны эсэргүүцэлтэй тулгарч, өнгөрсөн баасан гаригт цэргийн эргэлтээр суудлаасаа буужээ. Тэрээр өнгөрсөн бямба гаригт /ХI.1/ Кот-дивуар улс руу дүрвэн гарсан байна.

 

Үүний дараа Африкийн холбооноос Буркина Фасогийн арми засаг толгойлохыг хууль бус хэмээн үзэж, эрхийг шилжүүлэхийг шаардсан байна. Африкийн холбоо, Барууны донор орнууд Буркина Фасогийн арми засгийн эрхээс татгалзахгүй бол хориг тавихаа анхааруулсан аж.

 

Буркино Фасо нь урьд нь Францын колони байсан аж.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж