Бизнесийн орчныг шинэчлэх жилийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчныг шинэчлэх жилийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Төр болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн гаргасан санал, зөвлөмжинд тусгагдсан бизнес эрхлэх үйл ажиллагаанд саад учруулж буй хүчин зүйл, бэрхшээлийг тодорхойлж, үүнийг арилгах, шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ. Төлөвлөгөөг олон улсын бизнесийн орчны шинэтгэл хийсэн туршлагад тулгуурлан авах арга хэмжээг өртөг зардал, хамрах хүрээ, хугацаа, хүрэх үр дүн зэргийг харгалзан хоёр үндсэн чиглэлээр боловсруулсан байна.
Эхний чиглэлд Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэх нь” тайланд суурилан боловсруулсан ба Монгол улсын бизнесийн орчинд тулгамдаж байгаа үндсэн асуудлуудыг “Бизнес эхлүүлэх”-ээс “Бизнес хаах” хүртэл 10 тулгуур үзүүлэлт, үе шат тус бүрээр тодорхойлон авах арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын “Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс”-ийн үзүүлэлтээс хамгийн доогуур байр эзэлсэн бизнесийн орчинтой шууд холбоотой зарим онцлог асуудлыг тусгайлан авч тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж тусгажээ. Хоёр дахь чиглэлд макро болон салбарын төвшинд хэрэгжүүлэх эрхзүй, бодлогын орчинг сайжруулах, бизнесийн орчныг сайжруулах салбарын хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг багтаажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж