ДАШТ-д англичууд Германы багт “машиндуулсан”-ы дараа Ashley Cole сэтгэлээ сэргээхээр Лос-Анжелосийн шөнийн амьдралд хөл тавихдаа шөнийн клубын гадна цээж нүцгэн эмэгтэйд “олзлогдсон” байна. Алдартай хөлбөмбөгчийг харсан хүрэн үст бүсгүй өөрт байгаа “өмч”-өө гайхуулан цээжээ нүцгэлсэн бол Ashley ч нүүр дүүрэн инээмсэглэл тодруулж, туйлын таатай хүлээн авчээ.
Харин клуб дотор орсон хойноо Ashley богино цагаан бариу юбкаар өмсч гуалиг хөлөө ил гаргасан бүсгүйтэй ярилцаж, шөнийн турш цэнгэсэн гэнэ.
Элдэв хүүхэнтэй нэр холбогдож, эхнэрээсээ салсан Ashley Лос-Анжелес хотын Guys and Dolls клубт цугласан сайхан бүсгүйчүүдээс харцаа салгаж чадалгүй, үүр цайтал зугаацжээ. Клубт ганцаараа орж яваа харагдсан Ashley харин гарахдаа хоёулаа болоод гарсан гэнэ.
С.Цэлмэг