
1. Хөлийн Spa
Олон цаг явган алхасны эцэст хөлөндөө иллэг хийх нь хамгийн сайн амралт болно. Хөл халуунд хөөж, цэврүү үүсвэл Epsom давс хийсэн усанд хөлөө дүрээрэй. Хөлийн булчинг амраах үйлчилгээтэй, хөөстэй Spa халууны улиралд хөлөө амраах хамгийн арга гэнэ шүү.
2. Хөлөө дээш өргө
Өндөр өсгийт дээр өдөржин явсны эцэст хөлөө өргөн хэвтэхэд ямар байдаг билээ. Яг тохирсон байрлалаа олж чадвал хэдэн цагаар ч хамаагүй хөлөө өргөөд хэвтээд баймаар байдаг. Ор, буйдан, сандал, машинд ч хөлөө өргөөд сууж болно. Хэрэв хөл чинь өвдөөд сөхрөөд суумаар санагдвал энэ аргыг туршаад үзээрэй.
3. Сүүтэй шоколад
Ядаргаа тайлах олон төрлийн энергийн ундаа байдаг ч сүүтэй шоколад хамгийн үр дүнтэй гэж эмч нар үздэг. Халуунд удаан алхсаны дараа хамгийн ойрын coffee shop –оос халуун шоколад авч уугаарай. Гол нь сүүний протейн, шоколадны карбонд байгаа юм. Эдгээр найрлага нь булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг. Nestle компани марафон гүйлтийн тэмцээнийг сүүтэй шоколадаар ивээн тэтгэдэг нь ийм учиртай аж.
4. Дүүрэн устай онгоцонд суух
Онгоцоо халуун бүлээн усаар дүүргээд Epsom давснаас хийнэ. Усанд удаан хэвтсэний эцэст ядарч цуцсан булчингууд амарч, хөлийн хөндүүр арилна. Хэтэрхий халуун усанд хөлөө дүрж болохгүй. Учир нь ядарсан хөл тэртэй тэргүй маш их ачаалалд орсон байна.
5. Биеийн Scrub
Усанд орсны дараа биедээ scrub түрхэх нь хөлс, бохир болон үхэжсэн арьснаас салах хамгийн сайн арга юм. Scrub нь анхилам таатай үнэртэйгээс авахуулаад хулс, далайн ургамалын найрлагатай байдаг.
6. Гаатай, хөлийн тос
Усанд орж, арьсаа гуужуулсан бол одоо гаатай лосьоноор хөлөө амраана. Хөлийн тос нь хөлийн хөндүүрийг арилгаж, эвэршихээс сэргийлдэг.
Бэлтгэсэн Н.Энх