“Рок-н-ролл” хаанаас гаралтай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“Рок-н-ролл” хаанаас гаралтай вэ?

ChuckBerr

Өнгөрсөн зууны дунд үеэс АНУ-ын албан ёсны хөгжмийн ертөнц дэх оргилд нялуун, сентименталь (уян сэтгэлийн) дуутай найрал хөгжим ноёрхож байлаа. Энэ нь орчин үеийн хэлээр бол цагаан арьстнуудын соёлыг харуудын “зэрлэг” соёлоос хамгаалан тохилуун америк хүний шударга сайхан дүрийг харуулах гэж нарийн бодсон арилжааны төсөл байв. Америкт албан ёсны хөгжимтэй нь зэрэгцэн огт өөр чанга, хэмнэл сайтай, амьдралаар дүүрэн “ритм-энд блюз” хөгжмийн соёл байсан юм. Эхэн үедээ энэ “шинэ” хөгжим радио хүлээн авагчаар дамжин үе үе хөгжмийн их ертөнцөд “хараар” нэвтрэн орж ирдэг байлаа. Тэгээд нэгэн сайхан өдөр “хуулийн” статусаа олж авчээ. Кливленд хотын радио станцын диск-жокей Алан Фрид эфиртээ ритм-энд блюзын стилийн бичлэгийг нэгэн орой явуулахаар зүрх зориг гаргав. Шинэ стильд бэлтгэгдээгүй байсан сонсогчдыг цочоохгүйн тулд тэр “рок-н-ролл” гэсэн нэрээр гаргаж ирсэн нь “найгаад, эргэлд” гэх утгатай байжээ. Ингээд Алан Фридийн “нууц нэрээр” ритм-энд блюз бүрэн дуугарч арьсны өнгөөс үл хамааран нийтийн хүртээл болсон байна.
Өөрийгөө мистер Рок-н-ролл гэж нэрлээд Фрид энэ стилийг дэлгэрүүлэхийн тулд хүчин зүтгэж мөн радиогоор тарааж, концерт зохион байгуулж байлаа. Сургуулиудад шинэ хөгжим залуу үеийнхэнд сүйрлийн сөрөг нөлөөтэй гээд хэвлэл мэдээлэл, телевизүүдээр дамжуулан жинхэнэ дайн зарласан байлаа. Гэвч залуус “эмчилгээнд” автаагүй ба цагаан арьстан хөгжимчид ч шинэ стилиэр тоглож эхэлжээ.
Ритм-энд-блюзээс рок-н-ролл нь хурдан хэмнэл, чанга дуу ба хөгмийн бүрэлдэхүүн, түрэмгийллийг өвлөн авчээ. Дууны үг нь хоёрдугаарт байсан ба гол нь бүжгийн хэмнэл ба дуулах арга техник байв. Цагаан арьстнуудаас рок-н-роллын хамгийн анхны од нь Билл Хейли болов. Дуучин, гитарчны “Blackboard Jungle” (Сургуулийн самбаруудын ширэнгэн ой) киноны 1955 оны “Бүтэн хоногийн турш рок” (Rock Around the Clock) гэсэн дуу нь тэр даруйдаа Америк, Английн хит болсон юм. Тавиад оны сүүлчээр хөгжмийн  ёс зүйн төлөө тэмцэгчид аргагүйн эрхэнд рок-н-роллыг хүлээн зөвшөөрсөн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж